Welcome to YED Club's blog, Institute of Finance and Economics, Ulaanbaatar, Mongolia

Sunday, April 27, 2008

Судалгааны ажил

Судалгааны ажил

Сайн байцгаана уу? Энэ бичлэгийг мэргэжил нэгт нөхөддөө зориулж байна.Сая бие даалт хийнэ гэж баахан юм болов оо. Үнэндээ бид хэдий хичээл дээр IS-LM муруй, Mundell-Fleming-н загвар гээд л үзээд байгаа ч яг нарийн учры нь ойлгодоггүй. Ядахдаа яг нэг улсын төвшинд судалгаа хийе гэхээр юунаас, яаж эхлэхээ мэдэхгүй шүү дээ. Эдгээрийг сайн ойлгож, судалгаандаа ашиглаж сурахын тулд гадны болоод дотоод эдийн засагч, эрдэмтдийн бүтээлийг (судалгааны ажил)-г үзэж байж л гайгүй болох шинжтэй. Жишээ нь сая Дунд түвшний макро эдийн засаг дээрээ мөнгөний нейтраль ба нейтраль бус нөлөөний талаар бие даалт хийх болов оо. Монгол дээр ч олигтой материал байдаггүй. Тэгээд интернэтээр хайж байж овоо хэдэн юм олсон. Хэд хоногоос нэгтгэж тавина аа. Хайх явцдаа олж мэдсэн зүйлээсээ тавъя уу гэж бодлоо.

http://repec.org/
Энэ их гоё сайт байна аа. Энэ сайт янз бүрийн хэдэн мянгаар тоологдох судалгааны ажил, өгүүллэг, сэтгүүл багтаасан бөгөөд бусад эдийн засгийн сайтууд луу холбогдох боломжтой. Юу ч гэсэн ороод үзээрэй.
Бас энэ их гоё сайт шүү. Зарим нь мэддэг байлгүй дээ. Ороорой, ороорой.

237,000 working papers
344,000 journal articles
1,600 software components
3,200 book and chapter listings
16,000 author contact and publication listings
10,700 institutional contact listings


Хэрэгтэй холбоосууд:


1. Elsevier
2.
Wiley Blackwell
3. Springer Verlag
4.
Federal Reserve System (Fed) in Print (USA)
5.
Taylor & Francis Journals
6.
WOPEBI (Canada)
7.
National Bureau of Economic Research (USA)
8.
Oxford University Press
9.
American Economic Association
10.
University of Chicago Press
11.
EconWPA (USA)
12.
International Monetary Fund
13.
Centre for Economic Policy Research (UK)
14.
DEGREE (Netherlands)
15.
MIT Press
16.
WoPEc (non-UK)
17.
Econometrica
18.
S-WoPEc (Sweden)
20.
World Bank
21.
WIFO (Austria)
22.
Cambridge University Press
23.
Economic Journal
24.
Iowa State Department of Economics (USA)
25.
Vienna University of Economics and Business Administration (Austria)
26.
IZA (Germany)
27.
Palgrave Macmillan
28.
Munich Personal RePEc Archive (Germany)
29.
Berkeley Electronic Press
30.
Society for Computational Economics
31. WoPEc - Colombia
32.
Canadian Journal of Economics
33.
Journal of Business and Economic Statistics
34.
UCLA Department of Economics (USA)
35.
CESifo (Germany)
36.
Journal of Money, Credit and Banking
37.
Boston College Economics (USA)
38.
Indian Institute of Management (India)
39.
Penn Institute for Economic Research (USA)
40.
University of California eScholarship Repository (USA)
40. ILR Review
Cowles Foundation, Yale University (USA)



Read more...

Saturday, April 26, 2008

Ц.Батсүх багш

Дэлхийн зах зээлд үнэ өсч буй энэ үед
үнэ барих нь утгагүй хэрэг

http://www.news.mn/news/section=home/page=index#0.8657390242566801

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын тухай СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын танхимын эрхлэгч, доктор Ц.Батсүхтэй ярилцлаа.

-“Монгол Улсын эдийн засаг сэргэж, үндэсний хөрөнгөтнүүд бий боллоо” гэж эдийн засагчид нэгэн үе дүгнэж байсан ч өнгөрсөн саруудад юмны үнэ өсч, эцэстээ төгрөг ч үнэгүйдэх болов. Манай улсын эдийн засагт юу болоод байна вэ, эдийн засагчийн хувьд хэлэхэд?
-Эдийн засаг хүний биетэй яг адилхан өөрийн хэмнэлтэй байдаг. Тухайлбал, эдийн засаг нэг хэсэгтээ идэвхтэй болж, буцаж унаад... Унасан эдийн засгийг дахин сэргээх гэж хөдөлсөн тэр идэвхжил нь эдийн засгийг хөгжилд хүргэдэг гэх мэт янз бүрийн үе шаттай л даа. Харж байхад манай улсын эдийн засагт хийсэн олон улсын байгууллагын судалгааны үр дүн ч үүнийг баталсан. Одоо манай улсын эдийн засгийн идэвхжил хөөрөлттэй үедээ оччихсон байна. Харин олон улсын байгууллагууд үүнийг эдийн засгийн халалт гэж тодорхойлоод байгаа. “Халалт” гэхээр харьцангуй эдийн засаг орлогожоод эхлэхээр хүмүүсийн эрэлт ихэсдэг. Гэтэл тэр их эрэлтийг манай улсын эдийн засгийн бодит үйлдвэрлэлийнх нь хүчин чадал хангахгүй болчихож байгаа юм. Эндээс болоод хий үнэ хөөрөгдөх нөхцөл бүрдчихсэн хэрэг л дээ. Үүссэн нөхцөл байдлыг харахаар тийм дүгнэлт хийж болохоор байгаа юм.

-Тэгвэл төрөөс инфляцийг нэг оронтой тоонд барих гэж хэсэгтээ “чардаасан”. Одоо тэгтэл хоёр оронтой тоонд шилжээд 20 хувь давчихлаа. Одоо яах вэ?
-Сүүлийн жилүүдэд мөнгөний хэмжээ харьцангуй хурдтай өсч байгаа нь үнэн. 40-60 хувийн өсөлттэй явж байгаа боловч үнэн чанартаа мөнгөний тэр их хурдтай өсөлт нь эдийн засгийн халалт үүссэн тэр үетэй давхцаж байна. Мөнгө яагаад ийм хурдтай өсөөд байна вэ гэхээр М-2 буюу “их мөнгө” өссөн. Өөрөөр хэлбэл, гадаадын валютын хадгаламж ихэсчихээд байгаа юм. Гадаадад монголчууд олноор ажиллаж, эх орон руугаа их хэмжээгээр мөнгө гуйвуулж, түүнийг нь валютаар хадгалчихсанаас л болоод, валютын нөөц л ихэссэнээс биш, үнэн чанартаа гүйлгээнд явж байгаа монгол мөнгөний хэмжээ тийм ч хурдацтай өсөөгүй л дээ. Тэгэхээр миний бодлоор мөнгөний бус шалтгаантай буюу эдийн засгийн бодит нөхцөлтэй холбоотой гэж тайлбарлах байна. Үүнийг харахаар цаанаа эдийн засгийн хөөрөлттэй буюу уналттай болж байгаа манай эдийн засгийн гол шалтгаан нь салбартайгаа их холбоотой. Манай эдийн засагт олборлох салбар голлож байна. Үйлдвэрлэх салбар бараг байхгүй. Тэгсэн атлаа үйлчилгээний салбар “ноёрхчихсон”. Дунд давхрагууд нь байхгүй тийм сонин эдийн засагтай ш дээ. Ингээд явахаар олборлох салбар нь өөрөө нэг бол нэг их байгалийн хараат. Нөгөө болохоор дэлхийн зах зээлийн хараат салбар. Дээр нь худалдаа үйлчилгээний салбар тэр чигээрээ дэлхийн зах зээлээс хараат. Ийм болчихоод байгаа учраас бид үнэн чанартаа дотооддоо үнийг барих тухайд яриад ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүний хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн эхлээд их зоригтойгоор үнийг барих тухай ярьснаа сүүлдээ “Биднээс үл хамаарах шалтгаанаар үнэхээр үнэ өсөөд байна” гэж хэлдэг болж эхэллээ. Энэ бол ойлгогдож байгаагийн нэг шинж л дээ. Үнэн чанартаа бидэнд удирдаж чадах юм байна. Чадахгүй зүйл бас байна ш дээ. Үүнээс бас болж байна аа. Дээр би хэлсэн байгалийн хараат салбар гэж… Мал аж ахуй, газар тариалан. Дэлхийн зах зээлийн хараат салбар гэдэг нь уул уурхай. Эндээс харахад манай улсын газар тариалангийн салбар дотоодынхоо хэрэгцээг хангах чадваргүй. Гурил, улаан буудайн хэрэгцээнийхээ 70-80 хувийг гаднаас авдаг. Дэлхийн зах зээл дээр хүнсний хомсдол үүсчихээд байгаа өнөөгийн нөхцөлд бид үнэн хэрэгтээ улаан буудай, гурилын үнийг барих тухай ярих нь их сонин асуудал болчихоод байгаа л даа. Бүтэхгүй асуудал болчихож байгаа юм.

-Гэхдээ иргэд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдөж байна гэж үзэж буй. Монголын Үйлдвэрчний эвэлүүдийн холбооноос ч өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлтийн эсрэг өргөн олныг хамруулсан жагсаал хийсэн. Эцэст нь буруутныг хайн үйлдвэрлэгчид рүү ч чихэж үзэж байна?
-Түрүүний миний хэлсэн мөнгөний бус шалтгаан гэдгийг эдийн засгийн онол талаас нь тайлбарлавал нийлүүлэлтийн инфляци гэж нэрлэдэг. Нийлүүлэлтийн инфляц гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай түүхий эд, хөдөлмөр зарцуулагддаг. Гэтэл түүхий эдийн үнэ өсөх юм бол яах аргагүй тухайн бүтээгдэхүүний үнийг өсгөхөөс аргагүй. Ийм шалтгаан бий л дээ. Яах аргагүй улаан буудайны үнэ өсч байгаа бол түүгээр дамжаад гурилын үнэ өснө. Гурилын үнэ өссөн учраас талхны үнэ өсөх нь ойлгомжтой. Түүнээс учиргүй үйлдвэрлэгчдийг буруутгаж болохгүй.
Түүнээс гадна манай улсын Засгийн газар гурил, улаан буудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд импортоор оруулж ирж байгаа гурил, улаан буудайг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авсан. Санаа нь зөв ч, арга дээрээ алдсан. Учир нь ургаж байгаа улаан буудайнаас талх болгож үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн хэдэн үе шат дамжих вэ. Үе шат болгонд хөнгөлөлтийн чөлөөлөлт үзүүлэх ёстой байтал зөвхөн гаднаас оруулж ирж байгаа импортынх нь төвшинд л дээрх эрхийг үзүүлсэн. Тэрнээс дээшээ дахиад авдаг үйлдвэрлэл дээрээ бас нэмэгдэхээс аргагүй болж байгаа юм л даа. Бүх л бүтэн үйлдвэрлэлийнх нь гинжин холбоонд чөлөөлөлт үзүүлэх шаардлагатай гэсэн бодол бас бий.

-Цаашид эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд яах ёстой юм бэ. Таны ярианаас дүгнэлт хийхэд эхний ээлжинд Монгол Улс үйлдвэрийг байгуулах ёстой юм байна гэж ойлголоо?

-Эндээс авч үзэхээр юмны үнэ өсч байгааг түргэн хугацаанд эмчлэх боломж байхгүй. Миний бодлоор урт хугацааны хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх шаардлагатай. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тийм нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх ёстой. Засгийн газар үйлдвэрлэгчдэд боломж олгох тал дээр анхаарах ёстой болохоос биш мөнгө өгөх нь чухал биш. Үйлдвэрлэгчид гадаад зах зээлтэй харилцахад ямар бэрхшээл тулгарч байна вэ. Тэнд зам заагч байдлаар төр оролцохоос биш, үйл ажиллагаанд нь хутгалдаж ороод үнийн хязгаар тогтоогоод л байвал зах зээлийн үйл ажиллагаанд төр дэндүү бүдүүлгээр оролцож байгаа хэлбэр. Ингэж болохгүй. Харин үйлдвэрлэгчдэд ямар бэрхшээл тулгараад байна. Үүнийг Засгийн газар ойлгоод өөртөө байдаг эрх мэдлийнхээ хүрээнд тэдэнд боломж олгох замыг л зааж өгөхөд анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар урт хугацааны хөтөлбөр боловсруулаад аль ч сонгуулиар уг хөтөлбөрийг хөдөлгөчихгүйгээр хэрэгжүүлэх юм бол магадгүй 5-6 жилийн дараа бид бие даасан дэлхийн зах зээлээс хараат бишээр үнээ тогтоодог тийм эдийн засгийн хэлбэр рүү орно. Ер нь бол үйлдвэрлэлийг олшруулж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай л даа. Гэхдээ энд нэг анхаарах юм бий. Олон үйлдвэрлэлтэй болно гэдэг үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах чадавхитай байх ёстой. Тийм боломж байна уу, үгүй юу. Тэгээд бид хоёр стратег барих шаардлагатай юм шиг байгаа юм. Нэгдүгээрт, экспортод гаргадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой юм уу. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай юу. Аль алиныг бодож үзэх ёстой. Хамгийн түрүүнд бид алийг нь шийдэж чадах вэ гэдгээ тодорхойлох нь чухал болов уу.

-Тэгвэл үнийг маш богино хугацаанд тогтворжуулахын тулд яах ёстой вэ?
-Богино хэмжээнд авч хэрэгжүүлдэг аргууд байдаг. Зах зээлийн аргаар явна гэвэл урт хугацаанд үр дүнгээ өгнө. Тэгэхээр өнөөдрийн төвшинд үнийг бушуухан тогтворжуулъя гэвэл захиргааны арга хэрэглэхээс аргагүй. Захиргааны талын арга нь нийлүүлэлт нэмэгдүүлэхийн тулд нөөц бүрдүүлэх. Нөгөө нэг арга нь үнийн дээд хязгаар тогтоох арга. Хяналт тавих. Энэ аргыг удаан хугацаанд хэрэгэүүлбэл зах зээлийнхээ бүтцийг тэр чигээр нь эвдэх аюултай. Гольдролоор нь бус явуулчихаж байгаа учраас үүнийг дагаж өнөө хээл хахууль, далд эдийн засаг үүсэх аюултай. Өөрөөр хэлбэл, хянаж байсан эдийн засгаа алдах аюултай. Богино хугацаанд хэрэглээд л буцааж татахаас аргагүй, энэ аргыг.

-Иргэдийн хувьд удахгүй талхны үнэ 100 төгрөгөөр буурах болов уу гэсэн найдлага байна. Таны хувьд найдвар харагдана уу?
-Тун хурдан хугацаанд үнийн хөөрөгдөл зогсоно оо гэх найдвар тун байхгүй болчихсон шиг байна аа. Бид өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Яагаад?
-Бид дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлогч орон уу. Үнийг хүлээн авагч орон уу гэдгийг маш сайн бодох ёстой. Бид бол хүлээн авагч. Хувь заяагаар хүлээн авагч орон болчихоод байгаа. Тийм болохоор бид өөрсдөө үнийг барьж байна аа гэх үндэслэл байхгүй. Дээр нь бидний хамгийн их хэрэгцээтэй байгаа хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ хоёр дэлхийн зах зээл дээр өссөн. Эндээс үзэхэд цаашид ч үнэ өсөх юм байна гэж би хувьдаа тодорхойлоод байгаа. Магадгүй улстөрчид сонгууль болтол ямар нэг аргаар үнийг барьж магадгүй. Гэвч сонгуулийн дараа үнийн бүр ч их өндөр өсөлт ажиглагдаж болох магадлалтай. Энд би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Инфляци, мөнгөний ханш унах хоёр чинь өөр зүйл ш дээ. Инфляци бол төгрөгийн бараа худалдаж авах чадвар л буурахыг хэлээд байгаа юм. Энэ бол явагдаж байгаа үзэгдэл. Хэнд ч ойлгомжтой. Ханш харин өөр. Гадаадын өөр орны валюттай харилцаж байгаа харьцаа. Монгол банк валютын тодорхой нөөцтэй байгаа үед ханшийг тийм ч амархан алдахгүй. Хүмүүсийн ойлголтоор маргааш ам доллар төгрөгийн ханштай харьцах харьцаа 2000 болно гэж ойлгоод байх шиг. Тийм ойлголт биш. Тодорхой хэмжээний валютын нөөцтэй учраас интервенц хийгээд ам.долларын ханшийг барьж чадна. Харин төгрөгийг гар дээрээ барьж байхад бараатай харьцаж байгаа харьцаа нь алдагдаж байгаа гэдэг утгаараа бэлэн төгрөг гар дээрээ барьснаас бараа болгочихсон нь дээр л дээ.

-Монгол банкнаас саяхан арилжааны банкуудад орон сууцны зээллэгээ хумих бодлого барихыг анхааруулчихлаа. Чанаргүй зээл бий болчих вий гэсэн үндэслэлээр л Монгол банкныхан тайлбарлаад байсан л даа Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?
-Надад их сонирхолтой санагдаад байгаа. Банкууд төгрөгийн зээлээ хаачихаж байгаа. Гэтэл банк зээлээр орлогоо олдог атал зээлээ өгөхгүй болохоор орлогоо юугаар олох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө талаас төгрөгийн хадгаламж авч байгаа банк хадгаламжийг хүүг нь юугаар төлөх вэ гэдэг их сонин. Эргэлзэж, эргэлзэж эсвэл энэ банкууд бүх зээлээ хүнд өгч алдаад, эргэж төгрөг орж ирэхгүй болсон юм байхдаа гэсэн бодол төрж байгаа байхгүй юу. Тийм болохоор иргэд Монгол банкнаас арилжааны банкуудад ямар шалтгаанаар төгрөгийн зээл хаах сануулга өгөв гэдгийг сонирхох хэрэгтэй. Эсвэл жинхэнэ эдийн засгийн агуулгаар нь ингэж бодоод байх шиг байгаа юм. Хэрвээ төгрөгийн зээлийг инфляци өндөртэй үед өгөх юм бол эргэж төлөгдөх зээлний үнэ цэнэ унадаг. Тэгэхээр банк алдаж байгаа юм. Энэнээс хамгаалж байгаа болов уу, санхүүгийн байгууллагын хувьд. Тэгвэл хадгаламж эзэмшигч ч гэсэн хариу үйлдэл хийх ёстой. Би төгрөгөөр хадгаламж хийлээ. Гурван сарын дараа хадгаламжин дахь мөнгөө автал анх хадгалуулсан мөнгөнийхөө худалдан авах чадварыг алдсан байвал би мөнгө хадгалуулах шаардлагагүй л байхгүй юу. Тэгвэл хадгаламж эзэмшигчид мөн банкны эсрэг үйл, хөдлөл хийх хэрэгтэй. Хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 10-11 хувь байхад инфляци 20 хувьд хүрчихсэн тохиолдолд миний мөнгөний худалдан авах чадвар алдаж байна шүү дээ. Тэгэхээр иргэн төгрөгөөр хадгаламж хийснээс ам.доллар сольж аваад суусан нь ашигтай болсон байж ч магадгүй. Энэ нь эргээд банкны системийг эргүүлээд унагаах аюулд хүргэж болзошгүй. Тэгэхээр энэ процессыг маш хурдтай нэг тийш нь цэгцлэхгүй бол системээрээ аюул нүүрлэж болзошгүй.

-Тэгэхээр одоо яах вэ, их том эрсдэл үүрч болзошгүй нөхцөл байдалтай тулгарчихаад байгаа юм шиг байна л даа. Банк, санхүүгийн салбар нь?
-Банк нь юу бодож ийм зүйл хийгээд байгаа нь ч иргэдэд ойлгомжгүй. Иргэдийн хувьд мэдээллийн хомсдлоос болоод үйл хөдлөл хийхгүй харж л байна л даа. Хэрвээ үүнийг харж байгаад ам.долларын ханш жаахан чангараад ирүүт иргэд хадгаламжаа татаад ам.доллар болгох тохиолдолд банкууд системээрээ эвгүй болох магадлалтай. Тийм болохоор банкууд маш хурдайгаар ямар үйл, хөдлөл хийх гээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Хүмүүст нэг ёсондоо айдас төрүүлээд байгаа байхгүй юу. Миний төгрөг юу ч болох гээд байгаа юм. Эс бөгөөс төгрөгийн реформ хийх гээд байна уу. Эс бөгөөс үнэхээр валютын ханшийг унагах гээд байгаа юм уу. Ахиад л эдийн засгийн ойлгомжгүй байдал дээрээ дахиж тодорхойгүй зүйл нэмж байгаа байхгүй юу.

-Нэг зүйлийг зориуд асууя. Монгол Улсад халамжийн үйлчилгээ хэрээс хэтэрлээ гэж яриад байгаа. Залуу хосод 500 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд 100 мянган төгрөг, хүүхдэд улиралд тутамд 25 мянган төгрөг гээд л олгодог л доо. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна аа гэж зарим эдийн засагчид тайлбарлаж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, би үүнтэй санал нийлнэ. Уг нь тэр мөнгө багцаараа байж байгаад хүний нүдэнд харагдахуйц бодитойгоор хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн газар байгуулахад зарцуулах юм бол их өгөөжтэй. Бөөн байгаа мөнгийг олон хүнд тараахаар нэг иргэнд очиж байгаа мөнгөний хэмжээ дэндүү багасаад хэрэглээнд л зарцуулагдчихаж байгаа байхгүй юу. Үр ашиггүй. Хэрэглээнд явахдаа хэрэглэгчийн эрэлтийг ихэсгэж үнэ өсгөх бас нэг шалтгаан болчихдог юм л даа




Read more...

Monday, April 14, 2008

Инфляци - орчуулга Н.Өнөржаргал

Herald Tribune сонины 2007 оны 12-р сарын 17-ны дугаарт гарсан нийтлэлийг орчуулсан Монголбанкны Валютын газрын эдийн засагч Н.Өнөржаргал


Зарим эдийнзасагчдын таамаглалд
стагфляци дурьдагдахболов

Вашингтон: Дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийн уналт, инфляцийн өсөлт нэгэн зэрэг бий болох нөхцөл бүрэлдээд байна.

JPMorgan Chase-ын эдийн засагчийн мэдээлснээр, тайлант улирал болон дараагийн улирлын дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилд ажиглагдаагүй хамгийн бага гарахаар байгаа бол, инфляци сүүлийн арван жилдээ хамгийн өндөрт хүрч болзошгүй байна.
АНУ-ын эдийн засагт сүүлийн 16 жилд тохиолдоогүй орон сууцны үнийн уналт болж болон арилжааны банкуудын зээл буурсан нь дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг зогсооход хүргэж болзошгүй гэж Америкийн Төв банкны ерөнхийлөгч асан Alan Greenspan үзэж байна. Үүний зэрэгцээ, Хятадын болон зарим хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийг дэлхийн хэмжээнд нэмэгдэхэд хүргэв

Лондон дахь Morgan Stanley-ын эдийн засагч Joachim Fels-ын үзэж байгаагаар цаашид өндөр хөгжсөн орнуудад эдийн засгийн өсөлтийн хурдац удааширан эсвэл өсөлт зогсож үүний зэрэгцээ инфляци нэмэгдэн стагфляци бий болох хандлага бий болжээ.
Харвардын Их Сургуулийн эдийн засагч Martin Feldstein болон зарим эдийн засагчид энэхүүстагфляцийг 1970-аад он болон 1980 оны эхэн үед дэлхийн эдийн засагт бий болсон үзэгдэлтэй адилтган үзэж байгаа ч тэр үед газрын тосны үнэ 10 дахин нэмэгдсэн нь АНУ-ын ажилгүйдэл болон инфляцийн түвшинг жилийн 10 хувиас давахад хүргэсэн. АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад улс орны Төв банкуудад эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэдэг дээр хүндрэл учирч байна.

Төв банкуудын хэрхэн шийдвэр гаргаснаас дэлхийн эдийн засгийн уналт зогсох эсвэл үнийн өсөлт нэмэгдэх болно. Фючерсийн зах дээр арилжаа хийгчдийн үзэж байгаагаар 2007 оны 11 дүгээр сарын Америкийн хэрэглээний үнийн өсөлт сүүлийн хоёр жилд хамгийн ихээр өссөн болохыг АНУ-ын засгийн газраас мэдээлсэн боловч АНУ-ын Холбооны Нөөцийн Банк эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогыг явуулсан хэвээр байна.

Инфляци нэмэгдэхийн сацуу зэрэг эрэлт удааширч байгаа үед Төв банкууд хүссэн хэмжээгээрээ уян хатан байдлыг бий болгож чаддаггүй болохыг Нью Йорк дахь JPMorgan-ны David Hensley хэлж байна. Түүний судалгааны багын үзэж байгаагаар тайлант улирал болон дараагийн улиралд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байж инфляци 3.5 хувьтай гарч байгаа нь 1982 оны эдийн засгийн өсөлт удаашран 0.7 хувьд хүрч, жилийн инфляцын түвшин 13.7 хувьтай байсан үетэй харьцуулахад хамаагүй дээр нааштай үзүүлэлт юм (ОУВС-ын боловсруулан гаргасан).
Энэ нь зөвхөн АНУ-ын асуудал биш. Европын улс орнуудын инфляцийн түвшин 2001 оны 5 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрч 11 дүгээр сард жилийн 3.1 хувиар өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой.
Австрийн Төв банкны ерөнхийлөгч Klaus Liebscher зунаас хойш газрын тосны үнийн огцом өсөлт, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь инфляцийн түвшин нэмэгдэхэд голлон нөлөөлсөн гэж хэлсэн.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан Хятадын инфляци нэмэгдэж байна. Эдийн засаг нь хурдацтай өсч байгаа Хятадын хэрэглээний үнийн өсөлт сүүлийн 11 жилд хамгийн ихээр нэмэгдэн 11 дүгээр сард 6.9 хувьд хүрэв.

Хятад болон бусад хөгжиж буй улс орнууд эдийн засгийн өсөлтөөгэхээсээ илүүтэйгээр мөнгөний хумих бодлогыг явуулж инфляцийг барихыг оролдож байна. Гэхдээ эдгээр улс орнууд үндэсний валютаар шууд, шууд бус замаар америк доллар эсвэл евротой уясан байсан тул энэ талаар төдийлэн амжилт гаргаж чадсангүй. Энэ нь тэдний үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарахад хүргэж, эдийн засгийн өсөлтийг бууруулах хүүний түвшинг өсгөхөд саад болно.

Morgan Stanley-ын эдийн засагч Joachim Fels-ын хэлснээр дэлхийн инфляцийн дарамт эдийн засгийн өсөлт өндөр, тэлэх мөнгөний бодлогыг явуулж байгаа хөгжиж буй улс орнуудад илүүтэйгээр бий болж байна. Эдгээр орнууд дотооддоо татаас өгөх хэлбэрээр газрын тосны үнийн өсөлтөөс эдийн засгаа хамгаалах гэж оролдож байгаа инфляцийг нэмэгдүүлэх нэмэлт шалтгаан боллоо. Хятад, Энэтхэг болон зарим хөгжиж буй орнуудад дотоодын нефтийн бүтээгдэхүүний үнэ хямд байгаагаас эрэлт нь өндөр байна.

Дэлхийн эдийн засгийн зөвхөн инфляци нэмэгдэж байгаа тохиолдолд хүүний түвшинг нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж болно. Харин АНУ болон Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаа үед Төв банкууд хүүг бууруулах шаардлагатай. АНУ-ын Холбооны Нөөцийн Банк сүүлийн дөрвөн сард өөрийн бенчмарк зээлийн хүүгээ жилийн нэг хувиар буурууллаа. Харин Европын Төв банк зээлийг бууруулахаар төлөвлөж байснаа оронд нь зээлийн өртгийг тогтвортой барьсан юм.

Bloomberg-ийн эдийн засагчдын 12 дугаар сарын 3-наас 10-ны хооронд хийсэн судалгаагаар 3 дугаар улиралд 4.9 хувьтай гарсан АНУ-ын эдийн засгийн өсөлт 4 дүгээр улиралд 1 хувь болж буурах төлөвтэй байна


Read more...